Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-25 18:48:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 24, 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.


Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэж, дээрх хуулийн заалтыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж, цэцийн энэ оны 10 дугаар дүгнэлтийг гаргав. 

Связанные новости