Авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэл хотод орсон цастай холбогдуулан авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна.
Үүнд, Баянгол дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846.420 ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагын 81 ажилтан цэвэрлэж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 11 тонн бодис, 20 тонн давс цацаад байна. Дүүргийн хэмжээнд 398.5 тонн бодис, 625 тонн давсны нөөцтэй байна. Нийт 29 рейсээр 121.8 тонн цэвэрлэж тээвэрлэлээ.
Мөн Сонгинохайрхан
дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагын 285 ажилтан 40 машин,механизм, 48 гар төхөөрөмжтэй ажиллаж байна. Хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа
үүсэхээс урьдчилан сэргийлж, 7 тонн давс, 96 тонн бодис цацаад байна. Дүүргийн
хэмжээнд 513 тонн давс, 500 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд зам талбайн цасны цэвэрлэгээнд дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудын 1436 ажилтан 218 машин механизм, 358 бичил төхөөрөмж, 51 гар төхөөрөмжтэй ажиллаж байгаа ажээ.
Ulaanbaatar