ЗАВХАН: Улиастай сумын 200 сурагч эх оронч үзлийн талаар ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-19 13:21:32

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 МОНЦАМЭ/. Завхан аймагт иргэд, залуусын эх оронч ухамсар, хариуцлага, үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх зорилготой "Эх оронч 10000" сургалт боллоо.

Энэхүү сургалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд улс орон даяар өрнүүлж буй сургалт юм.


Төсөл нь хүүхэд, залуучуудад эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, өвлөн хүндэтгэх.

Газар нутаг, байгаль орчноо эзний ёсоор хамгаалах үзэл сурталыг хүчжүүлэн таниулж итгэл үнэмшлийг дархлаажуулах. Аливаад хандах эерэг хандлагатай эрүүл чийрэг шинэ үеийг зөв төлөвшүүлэх зорилготой юм.

"Эх оронч 10000" сургалтад Улиастай сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 11, 12 дугаар ангийн 200 суралцагч хамрагдсан байна.


Төслийн сургалтын багш нар дөрвөн сэдвийн хүрээнд сурагчдад сургалт хийв. Тэд эх оронч үзэл суртал, соёл суртахууны үнэлэмжийг нэмэгдүүлэх. Үндэсний бахархлыг дархлаажуулахад иргэн бүрийн оролцоо ямар чухал талаар харилцан ярилцаж, суралцагчдын санал бодлыг сонсов.


Ингэснээр хүүхэд, залуучуудын эх оронч үзэл, үндэсний тусгаар тогтнолын үнэ цэнийн талаарх мэдлэг, хандлага нэмэгдэх ач холбогдолтой гэдгийг төслийн багийнхан онцолсныг Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Гэрэлт-од нээлтэд оролцов.

Эх оронч 10000 сургалтын багш нар хүүхдүүдийн асуултад хариулж, харилцан ярилцлаа.



Связанные новости