ЗАВХАН: Зам товчилж гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн дунд болон томоохон голуудад мөсний үзэгдэл идэвхижсэн хэвээр байна.
Зарим жижиг голуудад мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Манай орны дунд болон томоохон голуудад мөсний үзэгдэл идэвхижсэн хэвээр байна.
Завханы Идэр, Тэс, Завхан, Ширээгийн гол, Улаагчны хар нуур, Тэлмэн зэрэг гол нууруудын мөсний зузаан 10-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй харилцан адилгүй байна.
Зарим жижиг голуудад 10-30 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх. Автомашинтай мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar