ОРХОН: Орон нутгийн өмчит байгууллагуудад хяналт шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-05 13:43:54

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ажлын алба, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооноос орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр очиж ажиллахаар боллоо.  


Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Гэр бүлийн ордон, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Нийтлэг үйлчилгээний алба, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар, Хот тохижуулах газар, Их шүтээн цогцолбор, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулна. 


Танилцах ажлыг Хурлын байгууллагаас батлагдан гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж байгаа эсэх, байгууллагын үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангаж байгаа эсэхтэй танилцах юм.

Связанные новости