ОРХОН: Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 11 дүгээр сарын 7-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-31 15:28:15

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 10 дугаар сарын 30-нд цахимаар хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдааныг 11 дүгээр сарын 7-ны өдөр цахимаар хуралдуулахаар тов тогтлоо. 


Хуралдааны бэлтгэл хангах зөвлөлийн хуралдаан 11 дүгээр сарын  4-нд болно.


Ээлжит бус наймдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай, цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлах тухай болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах 2025 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангахыг даалгалаа.



Связанные новости