ОРХОН: БНСУ-ын Масан их сургуультай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН 
                                                                    Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймагт БНСУ-ын Масан их сургуулийн гадаадын оюутан зуучлалын төвийн зөвлөх, Ким Ху Ён, “Eyes comminication” боловсрол төвийн дарга, “К боловсрол” сэтгүүлийн эрхлэгч Су Хан Ёнь болон тус төслийн хуулийн зөвлөх Б.Түмэндэмбэрэл нар ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн, ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулганы хамтаар Орхон аймгийн ЕБС-ийн 24 сургуулийн захиралуудтай уулзжээ.
БНСУ-ын Масан их сургууль нь 1956 онд байгуулагдсан бөгөөд сувилахуйн чиглэлээр 11 төрлийн мэргэжлээр оюутнууд сургаж байна. Орхон аймгийн төгсөх ангийн сурагч, оюутнуудад БНСУ-д тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах боломж олгохоор анхны уулзалтаа ийнхүү зохион байгууллаа.
Цаашдын уулзалт, хамтын ажиллагааны төлөвлөгөөг 12 дугаар сардаа багтаан гаргахаар болсон байна.


 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    