ОРХОН: Ил задгай талбайд зөвшөөрөлгүй мах худалдах зөрчил их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-03 17:31:49

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд идэшний цаг эхэлсэнтэй холбогдуулан ил задгай талбайд зөвшөөрөлгүй мах худалдах зөрчил их гарч байна. 


Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Мал мах–2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мал, махны гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийж эхэлжээ.


Хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах удирдамжийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. 




Связанные новости