“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд 12 дугаар сарын 10-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-01 12:56:42

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг 12 дугаар сарын 10-нд зохион байгуулахаар товложээ.


МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхны шагналын эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байсан түүхтэй юм. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.


Ташрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдгийн шилдэг тамирчин”-аар олимпын мөнгөн медаль, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү тодорч байсан юм. 

Связанные новости