Монголын лигийн аварга “Хасын хүлэгүүд” Тайванийн аваргатай маргааш тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-31 11:32:46

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны улиралд оролцож буй “Хасын хүлэгүүд” баг маргааш эх орондоо ээлжит тоглолтоо хийнэ.


Тэдний өрсөлдөгч нь Тайванийн лигийг аварга “Нью Тайпэй Кингс” юм. Хоёр баг өмнө нь Азийн аваргуудын лигийн хүрээнд хоёр удаа таарч тоглоход хоёуланд нь “Хасын хүлгүүд” хожиж байв. Тэгвэл Зүүн Азийн супер лигийн хүрээнд дахин таарч тоглох нь. “Хасын хүлэгүүд” уг тоглолтын дараа 11 дүгэээр сарын 5-нд Солонгосын лигийн аварга “Эл Жи Сэйкерс” багийг талбайдаа хүлээн авна.


Энэ улиралд долоон орны 12 баг өрсөлдөж байгаа бөгөөд Япон, Тайванийн тус бүр гурав, Солонгосын хоёр, Филиппин, Монгол, Хонконг, Макаогийн тус бүр нэг баг зургаан сарын турш өрсөлдөх юм.


Ташрамд дурдахад, 20 хоногий өмнө болсон нээлтийн тоглолтод “Хасын хүлэгүүд” багийнхан Японы “В” лигийн дэд аварга алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк”-ийн талбайд зочилж 84:69-өөр буулган авсан билээ. 





Связанные новости