Б.Эрмүүнзаяа, Э.Ариун-Эрдэнэ нар дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-30 09:42:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Туркийн Анталия хотод 100 буудалт даамын өсвөр, залууучуудын ДАШТ үргэлжилж байна.


Тус тэмцээнд 17 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө 2 тамирчин алтан медаль хүртэх болзол хангажээ. Тодруулбал, хөвгүүдийн 9-10 насны ангилалд Ирээдүйдаамын академийн тамирчин, спортын мастер Э.Арвин-Эрдэнэ, охидын 9-10 насанд ангилалд Архангай аймгийн Даам Месси клубийн тамирчин, спортын мастер Б.Эрмүүнзаяа нар дэлхийн аварга боллоо.


Б.Эрмүүнзаяагийн хувьд Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байгаа бөгөөд үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв. Харин Э.Арвин-Эрдэнэ ДАШТ-д анх удаа түрүүлж байна. ДАШТ-ий стандарт төрлийн сүүлийн өргийн тэмцээн өнөөдөр болсноор медальтнууд эцсийн байдлаар тодорно.


Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д 1991 оноос эхлэн оролцжээ. Тэд 100 буудалт даамын стандарт төрлөөс 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэнээс гадна сүүлийн гурван ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн байна. 

Связанные новости