Сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал” хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “HEROs AWARD” буюу “Баатруудын шагнал” олгожээ.
Энэхүү
шагналыг нийгэмд сайн сайхан үйлс бүтээсэн тамирчин, уран бүтээлчдэд өгдөг юм байна. Тус сангаас “Хакүхо
аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнээрээ дамжуулан дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл,
уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж танилцуулсан аж.
15 дахь удаагийн “Хакүхо цом” тэмцээнд энэ жил 15 орны 1100 өсвөрийн тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн аж.
Сумочдоос энэхүү шагналыг авсан анхны хүн нь Хакүхо болсон бөгөөд түүнд “HEROs AWARD”-ын цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Японы Токио хотод 12 дугаар сард зохион байгуулна.
Ulaanbaatar