БАЯНХОНГОР: Нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын ерөнхий төлөвөөр, 11 дүгээр сард агаарын дундаж температур Баянхонгор аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин нэгдүгээр сарын агаарын дундаж температур мөн л Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа юм.
Сарын нийлбэр хур тунадас Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байх зураглал гарчээ.