БАЯНХОНГОР: Галуутад “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-15 10:29:52

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын төвийн шинэчлэл төслийг улсын төсвийн 9.9 тэрбумын төсөвт өртгөөр хийж хэрэгжүүллээ.


Тус төслийг “Алегротовер  констракшн” ХХК 2021 оноос хийж гүйцэтгэн, улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авах шийдвэрийг гаргав.


Төслийн хүрээнд:

Бохир усны шугам-2,2км

Дулаан, цэвэр усны шугам-2,1км

Цахилгааны шугам-391м

Автозам-2,5км

Явган зам-2,5км

Дугуйн зам-2,5 км

60м3-ийн цэвэрлэх байгууламж

50м3-ийн усан сан

1 га талбайд цэцэрлэгт хүрээлэн /3х3 сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай, тоглоомын талбай, гэрэлтүүлэг-38/

Автозам дагасан 80 гэрэлтүүлэг

Цэцэрлэг, ЗДТГ, эмнэлэг, сургууль, дотуур байр, соёлын төвийг нэгдсэн бохирын системд холбож, ариун цэврийн өрөөг тус тус байгуулсан бол ногоон байгууламжийн тариалалтаа тун удахгүй эхлүүлэх аж.



Связанные новости