БАЯНХОНГОР: Нийт нутгаар хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-03 15:47:35

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэлээ.


Мэдээллээр 5-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар баруунаас секундэд 10-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.


Агаарын температурын хувьд 3-наас нийт нутгаар хүйтний эрч сулрах төлөв гарчээ.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -24 -29 градус, өдөртөө -11 -16 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -15 -20 градус, өдөртөө -5 -10 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -12 -17 градус, өдөртөө -3 -8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө -9 -14 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна.

Связанные новости