MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БАЯНХОНГОР: Найзууд алтан цомд өсвөрийн 300 гаруй бөх зодоглож байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2025-10-14 16:14:28

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, “Тэргүүн Богд” бөхийн дэвжээ, БТСГ, Номундалай сургууль хамтран "Найзууд алтан цом” өсвөрийн бөхчүүдийн халз барилдааныг аймгийн арслан Я.Булттаванжингийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. 


Өсвөрийн бөхчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж, багаас нь амжилттай хичээллэх боломжийг олгох зорилгооор явуулдаг тус барилдааныг тав дахь удаагаа аймгийн төвд зохион байгуулж буй. Барилдаанд Баянхонгор аймгийн 20 сум, 25 багийн 300 гаруй өсвөрийн бөх багш дасгалжуулагчдынхаа хамт оролцож байна. 


Найзууд алтан цомын барилдааны нээлтэд Улсын арслан Э.Батмагнай, Улсын харцага Н.Золбоо нарын хүчит бөхчүүд “Тэргүүн Богд” дэвжээгээ төлөөлөн оролцов. Нээлтийн үеэр Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, БТС-ын тэргүүний ажилтан, Чөлөөт бөхийн спортын мастер,  аймгийн арслан, ахмад бөх Я.Булттаванжинд “Тэргүүн Богд” дэвжээнээс 5 сая төгрө гардууллаа.


Шинэ залуу арслан Э.Батмагнай нарын хүчит бөхчүүдээсээ үлгэр дуурайл авч, үндэсний бөхөөр хичээллэх хүүхдүүдийн тоо өнгөрөгч оноос илт нэмэгдсэн гэдгийг бөхийн холбооныхон онцолж байв.


"Найзууд алтан цом-5" өсвөрийн бөхчүүдийн халз барилдааны шагналын сан 35 сая төгрөгийг “Тэргүүн Богд” дэвжээнээс ивээн тэтгэжээ.