СЭЛЭНГЭ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын
5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Улсын
хэмжээнд зохион байгуулж буй “Ирүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2025”, “Уусан бол
бүү жолоод” ерөнхий арга хэмжээнүүдийн хүрээнд нэгдсэн эргүүл, хяналт,
шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал тус цагдаагийн газраас Сүхбаатар
сумын хариуцсан нутаг дэвсгэрт
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явган болон хөдөлгөөнт
эргүүлийн 73 чиглэлд 159 алба хаагч, 27 тээврийн хэрэгсэлтэйгээр нэгдсэн
эргүүл, хяналт, шалгалтыг хийж байна.
Иймд иргэд олон нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
Шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцохдоо архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хамт олон, найз нөхдөө гэр бүлд нь хүргэж өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,
Мөн харанхуй гудамж талбайд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй хүн тааралдвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж тусламж үзүүлэхийг зөвлөлөө.







Ulaanbaatar