Гауфф, Зверев нар Хятадын нээлттэй тэмцээний дараагийн шатанд шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 29 /Xinhua/. Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Коко Гауфф Хятадын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ням гарагт Лейла Фернандесийг ялснаар дараагийн шатанд шалгарчээ. Америкийн теннисчин К.Гауфф Канадын теннисчинтэй хоёр цаг 45 минут тоглосны эцэст 6:4, 4:6, 7:5 харьцаагаар буулган авч, шөвгийн 16-д шалгарсан байна.
“Би энэ
оны эхээр Лейлатай тоглосон. Тэрбээр
маш сайн тоглож байсан учраас өнөөдөр илүү ширүүн тоглолт болно гэдгийг
мэдэж байсан. Мариагийн эсрэг томоохон
ялалт байгуулсан тэрбээр Вашингтонд
гайхалтай формтой байсан. Түүнийг энэ тоглолтод өөрөөр тоглоно гэдгийг би мэдэж байсан учраас түүнд нь дасан зохицох
ёстой байсан, ялсандаа
баяртай байна” гэж К.Гауфф тоглолтын дараа ярилаа.
Харин өдгөө 36
настай Хятадын ахмад тамирчин
Жан Шуай дэлхийн чансааны
гуравдугаарт бичигдэж буй Америкийн Аманда Анисимовад 7:6 (11), 6:0-ээр хожигджээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй бусад тамирчдын хувьд Италийн Жасмин Паолини Америкийн
Софиа Кенинийг 6:3, 6:0-ээр хожсон бол Германы Ева Лис Казахстаны Елена Рыбакинаг 6:3, 1:6,
6:4-өөр буулган авчээ. Харин
Испанийн Паула Бадоса гэмтлийн
улмаас тэмцээнийг орхисноор Чехийн Каролина Муховад дараагийн шатанд хялбархан шалгарах боломжийг олгожээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Герман-Оросын теннисчин Александр Зверев Францын тамирчин Корантен Мутег 7:5, 3:6, 6:3-аар буулган авлаа. Харин Оросын теннисчин Даниил Медведев Испанийн Алехандро Давидович Фокинаг ердөө 84 минутад 6:3, 6:3 харьцаагаар илүүрхсэн байна. Мөн Италийн Лоренцо Мусетти Францын Адриан Маннариног 6:3, 6:3-аар хожсоноор шөвгийн наймын төлөө тоглох эрхээ баталгаажуулсан бол Америкийн Лёрнер Тьен Италийн Флавио Коболлиг 6:3, 6:2-оор илүүрхэж, ATP 500 ангиллын тэмцээний шөвгийн наймд тоглох анхны эрхээ авчээ.