Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-09-29 06:33:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. -2025 оны есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

9 дүгээр сарын 29-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

9 дүгээр сарын 29-нд: “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг “Төрийн ордон”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

9 дүгээр сарын 29-нд: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МҮХАҮТ-тай хамтран нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж, 700 гаруй ажлын байр танилцуулна.

9 дүгээр сарын 29-нд: "Цахим эрин үе дэх хүрээлэн буй орчны талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал" олон талт хэлэлцүүлэг болно.


9 дүгээр сарын 29-нд: Байгаль орчныг хамгаалах өдрүүд тохиож байна.


9 дүгээр сарын 29-нд: “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор салбар дундын уулзалт зөвлөгөөн, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

9 дүгээр сарын 30-нд: "Сэтгэцийн эрүүл мэнд-2025" сэтгэцийн үндэсний чуулган болно.

9 дүгээр сарын 30-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10 дугаар сарын 1-нд: Ахмадын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 1-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 1-нд: НҮБ-д элссэний 64 жилийн ой тохиож байна.

10 дугаар сарын 1-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10 дугаар сарын 1-нд: Дэлхийн хүнсний өдрийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал-стандарт чанарын баталгаа” сэдвээр зохион байгуулна.

10 дугаар сарын 1-7-нд: Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаана.

10 дугаар сарын 2-нд: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, БНСУ-ын DLG хууль зүйн фирм хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шүүхэд хандах эрхийг хангах тухай" сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

10 дугаар сарын 2, 3-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

10 дугаар сарын 3-нд: Монгол, Хятадын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.


10 дугаар сарын 4-нд: Дэлхийн сансрын долоо хоног тохиож байна.

10 дугаар сарын 5-нд: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 4,5-нд: 16 дахь удаагийн “Японд суралцах тухай мэдээллийн яармаг-2025”-ыг танхимаар зохион байгуулна.

-Намрын мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.


хмад уран бүтээлчдийн "Эртний сайхан" хүндэтгэлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарч байна.


-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.

 

Орон нутагт:

10 дугаар сарын 1-нээс: Архангай аймагт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг явагдана.

10 дугаар сарын 2-нд: Багануур дүүрэгт Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн нээлт болно.

10 дугаар сарын 2-13-нд: Өвөрхангай аймагт 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлаг зохион байгуулна. 

10 дугаар сарын 3-4-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Цөлжилтийн эсрэг-Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10 дугаар сарын 4-нд:  Өвөрхангай аймагт "Ирээдүйн хурд-2025" тэмээний уралдаан болно.

 "Хавдаргүй монгол эмэгтэй" төслийн багийнхан 9-р сарын 20 -ноос 10 дугаар сарын 2-ний өдөр хүртэл Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллана.


Хилийн чанадад:

 -БНХАУ-ын Чиндао хотод Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтсан гранпри ангиллын тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд 14 тамирчин тамирчин оролцож байна.


Связанные новости