Алба хаагчид 14 иргэний амийг аврав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын төв, орон нутгийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 14 иргэний амийг аварлаа.
Дээрх хугацаанд нийслэлийн
8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага
бүртгэжээ. Нийт дуудлагын 57 нь
гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг
уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байв.