ӨНӨӨДӨР: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-24 07:41:33

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцож байна.  

09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт “Bluesky” зочид буудалд эхэлнэ.

10:30 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл” хэлэлцүүлэг хийнэ.

12:00 цагт: Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Энэхүү жагсаал орон даяар нэгэн зэрэг эхлэх юм байна.




14:00 цагт: “Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдааны нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


-“Утга зохиолын 7 хоног” аян үргэлжилнэ.

- Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд үргэлжилнэ.

-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

-Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.

-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.

-“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.

-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.


Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

Орхон: “International Conference on Agricultural, Biotechnology, Biological and Biosystems Engineering” олон улсын бага хурал зохион байгуулна.


Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.

Связанные новости