ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “UB-ABILITY EXPO-2025” үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: “Монголын залуучуудын эвсэл” ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг Үндэсний мэдээллийн төвд танилцуулна.
11:00 цагт: Монгол Оросын хамтарсан “Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа” төслийг хэрэгжүүлж буй “Үнэнч мөнх андууд” холбооны тэргүүн хурандаа Л.Амарсайхан нарын хүмүүс “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга, ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, доктор Д.Уламбаяр нар “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” хэлэлцүүлгийн илтгэлүүдийн эмхэтгэлийг Төрийн ордны Номын санд танилцуулна.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.
-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Спорт:
-Спортын гимнастикийн 2025 оны
улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar