ХОВД: Цагаатгах хуулийн дагуу 20 иргэн нөхөх олговор авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-11 11:41:53

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталснаар хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговор олгох ажил үе шаттай өрнөж байна.     


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ба энэ хугацаанд улсын хэмжээнд 31 мянга гаруй иргэнийг цагаатгажээ.


Судалгаагаар Ховд аймгаас 1756 иргэн хилс хэрэгт хэлмэгдсэн. Үүнээс 1100 нь цааз, 446 нь хорих ялаар шийтгүүлжээ. Одоогийн байдлаар Ховд аймгийн 20 иргэн хуулийн дагуу 40-80 сая төгрөгийн нөхөх олговор авсан байна. 


Жил бүрийн есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Энэ хүрээнд өчигдөр 30 дахь удаагийн үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.  


Мөн Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл танилцууллаа.    


Связанные новости