Ховдынхон 55.1 мянган тонн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогийн байдлаар 55.1 мянган тонн хадлан бэлтгэжээ. Мөн 9.6 тонн гар тэжээл, 3.1 мянган тонн хужир шүүг малчдын түвшинд бэлтгэсэн байна.
Тус аймаг 15.8 мянган га хадлангийн талбайтай. Энэ жил хадлангийн бүс нутаг болох Булган, Буянт, Мянгад суманд өвсний гарц дунд зэрэг, Ховд, Эрдэнэбүрэн суманд тааруу үнэлгээтэй байна.
Энэ зун ихэнх нутгаар салхи ихтэй, ус чийг бага, хуурайшилттай байснаас ургамлын ургалт удааширч, хадлангийн талбайгаас өмнөх жилүүдээс бага өвс бэлтгэх төлөвтэй байгааг хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Хадлан бэлтгэж, өвсний нөөц бүрдүүлэх ажил есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar