“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман Улсад сурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-29 16:54:57

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ХБНГУ-д 39 оюутан суралцахаар болсон тухай Боловсролын яамнаас мэдээлэв.


Эдгээр оюутныг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүслээ.


Тэдгээр оюутан Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо таван жил ажиллах үүрэгтэй юм.


Энэ жил ХБНГУ, БНХАУ, Унгар Улс, БНТУ, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсад 296 суралцагчийг сургахаар ажиллаж байгаа ажээ.


 

Связанные новости