Калифорнид марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-09 15:54:02

МОСКВА. /Sputnik/. Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрөх тухай 64 дүгээр хуулийн саналыг АНУ-ын Калифорни муж улсын иргэд дэмжлээ гэж орон нутгийн мэдээллийн алба лхагва гарагт мэдээлжээ.

Уг хуулийн дагуу тус муж улсын 21-ээс дээш насны иргэд эмчилгээ, нөхөн сэргээлтийн зорилгоор 28.5 грамм марихуаныг худалдан авах, биедээ авч явах, хэрэглэхийг зөвшөөрсөн тухай “Los Angeles Times” сонинд бичсэн байна. Калифорничууд зургаан жилийн турш хүчтэй эсэргүүцсэний эцэст дээрх хуулийн саналыг хүлээн зөвшөөрчээ.

Калифорни муж улсад каннабисыг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг 20 жилийн өмнө зөвшөөрч байжээ.

Х.Сарнай

 

Связанные новости