Улсын хэмжээнд 43 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас гол, нуурын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт, морьт болон, хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг, 17 аймгийн 43 байршилд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллагын 300 орчим алба хаагч, үүрэг гүйцэтгэж, иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэж байна.
Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгч байгаа ажээ.