Хятад улсад кибер аюулгүй байдлын тухай хууль баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Kyodo/. Интернэт харилцаа холбооны талаарх журмыг чангалахын тулд Хятад улсын парламент кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо даваа гарагт олонхын саналаар баталсан уг хууль ирэх оны зургадугаар сараас хэрэгжих эхлэх юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний удирдлага дор мэдээллийг хатуу хянах зорилгоор уг хуулийг баталсан гэж ажиглагчид үзэж байна.
Уг хуульд “интернэтээр хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах, ард иргэдийг хагаралдуулахыг оролдохыг хориглоно” гэж заажээ.
Мөн хууль бус мэдээллийг устгаж, цахим гэмт хэргүүдийг мөрдөн шалгахад хамтран ажиллахыг интернэт үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосон байна.
Түүнчлэн үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн хэрэг явдал гарсан тохиолдолд тодорхой мужуудад интернэтийг хязгаарлана гэж хуульд заажээ.
Г.Доржханд