ДОРНОГОВЬ: Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмаас
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Улаанбадрах сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 2025 оны долоодугаар сарын 20-22-нд боллоо.
Түүхт ойн
байр наадмын нээлтийн үйл явдлыг фото зургаар хүргэж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу
1924 оноос орон нутаг засаг захиргааг шинэчлэн байгуулах тухай шийдвэрлэж
Мэргэн вангийн хошууны Ардын төлөөлөгчдийн хурлаар дөрвөн сум, 12 баг, 59
аравт, 6107 хүн амтай Хутаг уулын хошууг зохион байгуулжээ.
Тэр үед Улаанбадрах
сумын өрхүүд Өлзийт баг нэртэй Хутаг уулын хошууны Цээл суманд харьяалагдаж
байжээ. Удалгүй нэг жилийн дараа шинээр сум байгуулах санаачилга гаргаж
хөдөлмөрчдийн хурлыг 1925 онд хийж, Цээл сумаас тасран Улаанбадрах сумыг
Өлзийбадрах нэртэй үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.
Түүхт ойн баяраар зургаан насны морьд уралдаж, 128 бөхийн барилдаан, мэргэн харваачид,
шагайн харваачид цэц мэргэнээ сорив.












