ОРХОН: Хүнсний чиглэлээр нийт 5691 га талбайд тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-21 12:49:40

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 21/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ХХААГ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03/33 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Төлөвлөгөөнд нийт 26 арга хэмжээг тусган технологит ажлуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж байна. Мал аж ахуйн чиглэлээр 11, газар тариалангийн чиглэлээр 10, мал эмнэлгийн чиглэлээр 4, хүнсний чиглэлээр 1 арга хэмжээг тусгажээ. 


Мал аж ахуйн чиглэлээр: Аймгийн хэмжээнд 1072 малчин өрхөд 175.8 мянган толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 497.7 мянган толгой мал өвөлжиж хаваржсан. Энэ жил аймгийн хэмжээнд 84.7 мянган толгой эх мал төллөхөөс 70.3 мянган толгой мал бойжиж байна. Нийт төллөх эх малын 85.0 хувь төллөж, төл бойжилт 99.5 хувьтай байна.


Энэ жил хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө болон Засгийн газрын тогтоолоор аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд шинээр өвс 60 тн, тэжээл 42.5 тн-ыг тус тус бэлтгэхээр төлөвлөжээ. 


Мөн малчид өөрсдийн нөөц бололцоогоороо 17500 тн байгалийн хадлан бэлтгэнэ. Үүнээс: Баян-Өндөр сум 9500 тн, Жаргалант сум 8000 тн, малчид өвөлжөө, хаваржааны бууцны хөл газарт ногоон тэжээл тариалж тэжээлийн үйлдвэрлэлийг 10-12 хувиар нэмэгдүүлнэ.


Газар тариалангийн чиглэлээр: Аймгийн хэмжээнд нийт 5156 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. 2025 оны 7 дугаар сарын 9-ний байдлаар үр тариа 3719 га үүнээс улаан буудай 3583 га, бусад 136 га, төмс 165.1 га, хүнсний ногоо 463 га, тосны ургамал 746 га, тэжээлийн ургамал 598 га нийт 5691 га талбайд тариалалт хийсэн байна. 


Хүнсний чиглэлээр иргэд хаврын улиралд үйлдвэрийн аргаар нийт 200 тн махны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Орхон аймгийн хэмжээнд үхрийн мах 100 тн, хонины мах 80 тн, ямааны мах 20 тн тус тус бэлтгэх юм.


Связанные новости