Увс нуур, Монгол-Алтай, Хөвсгөлийн нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнодын тал нутгаар +21-+26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар халж +33-+38 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.
Өнөөдөр Их
нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, маргааш говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын
тал нутгаар халах талаар ЦУОШГ-аас мэдээлэв.