Их нууруудын хотгор говийн өмнөд хэсгээр +6 градус дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн
зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Дархадын
хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хэрлэн голын хөндийгөөр -9--14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр -4--9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр +1-+6 градус, бусад нутгаар -4-+1 градус дулаан байна.
Ихэнх нутгаар
цаг агаар энэ сарын 9, 10-нд тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Ulaanbaatar