1940 оноос хойших 6 дахь хүйтэн сар 10 дугаар сард тохиожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн аравдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилийнхээс -4.5°С-аар, олон жилийн дунджаас -2.9°С-аар тус тус хүйтэн байсан байна. Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хүйтэн сар болж өнгөрснийг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Сарын агаарын дундаж температурын олон
жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзэхэд нийт нутгийн 97.7 хувь нь дунджаас
-1.1-6.1°С-аар хүйтэн, үлдсэн 2.3 хувь нь дунджийн орчим байжээ.
Монгол орны хэмжээндөнгөрсөн сард дунджаар 6.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 43.2 хувиар, олон жилийн дунджаас 0.5 хувиар бага буюу дунджийн орчим хур тунадас орсон байна.

Ulaanbaatar