Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-03 08:24:50

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3-+2 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар +2-+7 градус дулаан байна.

Связанные новости