Нийт нутгийн 40 гаруй хувьд цас унажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цас унажээ.
Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг,
Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10-20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд 26 см, бусад
нутгаар 10 см хүртэл зузаан цастай
байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахиу, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумын нутгаар дунджаас бага орсон байна. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Ulaanbaatar