Хулан хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-25 13:36:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хулан хамгаалан өдөр өнөөдөр тохиож байна.


Монгол орны ховор амьтны нэг хулан адууны нөөц, тархац нутгийг хамгаалах, олон нийтэд биологийн олон янз байдлын хамгааллын ач холбогдлыг таниулахаар жил бүрийн 10 дугаар сарын 25-ны өдрийг “Хулан хамгаалах өдөр” болгожээ.


БОУАӨЯ-ны мэдээлснээр, дэлхий дээрх хулангийн тархац, нөөцийн 80 гаруй хувь нь монгол оронд байдаг аж. Монгол орны хулан нэг жилд 70 мянган км/кв хүртэлх нутгийг хамарч нүүдэллэдэг бөгөөд шилжилт хөдөлгөөний зайгаараа хуурай газрын амьтад дундаас дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.


Монгол орны 262 мянган км/кв газар нутагт 90 мянга орчим хулан байгаа статистик бий. Энэ нь түүхэн тархцын 20 орчим хувь аж. Сүүлийн жилүүдэд хийсэн олон талт судалгааны дүнд тоо толгой нь нэмэгдэх хандлагатай болжээ. Хулан нь говь цөлийн экосистемд маш чухал ач холбогдолтой амьтан юм. Хулан байгаа газар ус бий ч гэдэг.




Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга хөтөлбөрийн хүрээнд хулан хамгаалах төлөвлөгөөг энэ онд батлан оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. 

Связанные новости