Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи нутгийн
баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд
5-10 метр.
Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0--5
градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9-+14
градус, Хангайн нурууны өвөр бэлээр +3-+8 градус, бусад нутгаар 0-+5 градус
дулаан байна.
Ихэнх нутгаар маргааш
цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Ulaanbaatar