Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-09 17:31:12

                                          

Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 11-нд, Дархадын хотгороор 12-нд, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-нд, баруун болон төвийн аймгуудын нутгаар 14-нд цас орж, цасан шуурга шуурна.


Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг танилцуулж байна. Салхи нутгийн зарим газраар 11, 14-нд, говь, талын нутгаар 12-нд, Алтайн салбар уулсаар секундэд 13-нд 13-15 метр хүрч ширүүснэ.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23--28 градус, өдөртөө -6--11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16--21 градус, өдөртөө -3--8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2--7 градус хүйтэн, өдөртөө +4-+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10--15 градус, өдөртөө +1--4 градус хүйтэн байна.

Связанные новости