БУЛГАН: Өсвөрийн 200 гаруй тамирчид МУГТ Х.Эрдэнэт-Одын бэлтгэл, сургуулилтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-15 13:49:00

Булган 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Булган аймгийн 16 сум 1 тосгоны өсвөрийн жүдочид МУГТ  Х.Эрдэнэт-Одын бэлтгэл сургуулилтад 7 хоног хамрагдлаа.


Булган аймагт Самбо, Жүдо бөхөөр 200 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг. Тэд гавьяат тамирчинтай хичээллэсэн өдрүүдэд илүү урам зоригтой, хүчтэй байх зэрэг тамирчин хүний ур чадвар, мэдлэгийг олж авсан байна.


Сургалт, бэлтгэлийн үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч багш Ш.Эрдэнэ-Очир, Булган аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Х.Батхишиг нар хамтран ажилласан байна. 


МУГТ Х.Эрдэнэт-Од Булганы жүдогийн дэвжээ сургалт явуулахад үнэхээр сайхан байлаа гэдгийг хэлж байлаа. Тус заалыг Б.Ариун-эрдэнэ Булганхангайн хүүхэд багачуудад зориулан тохижуулж өгчээ.


МУГТ Х. Эрдэнэт-Од самбо бөхийн Дэлхийн 5 удаагийн аварга, жүдо бөхөөр 1992, 2000, 2004, 2008 оны зуны олимпод оролцсон.


2025 онд Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 1998, 2001 онд Азийн аварга болж Монгол улсын нэр төрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчин юм. 














Связанные новости