Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-14 09:46:55

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.   


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +19-+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29-+34 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.


Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар өнөөдөр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулжээ.

Связанные новости