БУЛГАН: Эгийн голын усны түвшин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны долоодугаар сарйн 3 /МОНЦАМЭ/. Эгийн голын усны түвшин олон жилийн дунджаар 168 см, үерийн түвшин 450 см байдаг.
Өнөөдрийн байдлаар Эгийн голын түвшин 150 см хүрч өмнөх өдрөөс 41 см-ээр нэмэгдсэн байна.
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас Эгийн голын түвшин нэмэгдэж байгаа бөгөөд маргааш 10-20 см-ээр нэмэгдэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас амрагч, аялагч, нутгийн иргэдийг баталгаагүй газраар гол гарах, гол мөрний усанд анхаарал болгоомжтой орохыг онцгойлон анхаарууллаа.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar