СЭЛЭНГЭ: Хүдэр суманд ой хээрийн 8 түймэр гарсан байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-02 14:15:28

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хэмжээнд 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 8 удаагийн ойн түймэр гарсан байна.

 

Гарсан түймрийг унтраахад Хүдэр сумын ЗДТГ, Төв, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 82 алба хаагч, ЗДТГ, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж байгууллага ажиллаж байна.

 

Мөн сайн дурын байгууллага, иргэд сумын 1, 2-р багийн иргэд 6 морь, 25 тээврийн хэрэгсэл, 10 мотоцикл, 196 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж  4 түймрийг бүрэн унтраагаад байна.

 

Өнөөдрийн байдлаар нэг түймрийг бүрэн цурамд оруулж, цурам дотроо асаж байгаа 1 түймэр, 2 түймрийн голомтыг унтраахаар ажиллаж байна.