СҮХБААТАР: “Судар эгшиглэн”-ийн шилдэг уншигчид БНХАУ-аар аялаад иржээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-10-21 19:55:31

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Судар эгшиглэнтөслийн идэвхтэй оролцогч 39 уншигч БНХАУ-ын Бээжин хотод долоон хоног аялаад иржээ. Тус аялалд Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгаас уншигчид оролцсон байна.

Энэхүү аяллын зардлын 80 хувийг С.Батцэцэг тэргүүнтэй Нобелийн шагналтнуудхүүхдийн номын сан ивээн тэтгэжээ.

 

Манай багийнхан дэлхийн номер нэг номын сан, Азийн хамгийн том номын сан, Хүүхдийн номын сан, Хятадын элчин сайдын яам, Бээжин таур, Цагаан хэрэм, Жининь хотын халуун рашаан, усан парк болон Эрээн хотуудаар аялаад ирлээ. Номтой нөхөрлөх, нийтээрээ ном уншихыг уриалах, танин мэдэхүйн аяллыг ивээн тэтгэсэн Нобелийн шагналтнууд номын сангийн хамт олон, бүх нийтэд номтой нөхөрлүүлэх сэдлийг түгээж, оюунлаг үйлсийн хөтөч болж, бусдыгаа манлайлсан эрхэм уншигчдадаа баярлалаа. Ирэх жил бид Шанхайн аялалд дахин уншигчдаа авч явахаар төлөвлөж байна гэж төслийг санаачлагч В.Энхтуяа хэллээ.


Аялалд оролцогчдын хамгийн залуу нь 23, ахмад нь 74 настай уншигч байжээ.