БУЛГАН: Хамтран суралцсан гоё үдэш...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-24 10:34:37

Булган, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган соёлын ордон Онцгой байдлын газар хамтран албан хаагчдад "Гамшгаас урьдчилан сэргийлэх" 60 минутын сургалт зохион байгуулж, гал унтраах сургуулилалт хийж, гэр бүлээрээ дуу хуур, эгшиг аялгуунд цалгисан гоё үдшийг өнгөрөөжээ.


Сургуулилалтаар галын ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээлэл, албан хаагч бүр зориулалтын гал унтраагуураар гал унтраах дадлага хийжээ.


Онцгой байдлын албаараа овоглосон хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалдаг энэ цагийн эрэлхэг баатрууд гэр бүлийнхэнтэйгээ онцгой гоё үдшийг өнгөрөөлөө.


Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн ОБГ-ын алба хаагчид болон тэдний гэр бүлийн дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагаар үйлчлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Гоё үдэш" цэнгүүнийг зохион байгуулсан байна.


Үйл ажиллагааны хүрээнд ордны дэргэдэх амьд хөгжмийн хамтлагууд болон урлагийн дугуйлангийн сурагчид, Соёлын ордны уран бүтээлчид ая дуу өргөж, хөгжөөнт тоглоом тоглож, нэгэн үдшийг ажлын алжаал ядаргаагаа тайлан гэр бүлээрээ өнгөрүүлсэн байна.






























Связанные новости