СЭЛЭНГЭ: Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал
тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сонгуулийн
хорооноос нөхөн сонгууль явагдах 7 суманд хүлээлгэн өглөө.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг
хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг
санал авах байранд хүргүүлэх журмын дагуу энэхүү үйл ажиллагааг зохион
байгууллаа.
Мөн сонгуулийн хуулийн дагуу маргааш
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн
сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл,
ажиглагч, олон нийтэд өдрийн 12.00 цагт нээлттэйгээр шалган турших юм.
Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг,
Баруунбүрэн, Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Сайхан, Шаамар сумдад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль болно.
Тус сумдаас нийт 26 нэр дэвшигч, 11
мандатын төлөө өрсөлдөнө.
Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6
дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт авах юм.