Солироос дээж цуглуулах зондыг амжилттай хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-05-29 17:26:46

СИЧАН, 2025 оны тавдугаар сарын 29 /Xinhua/. Солироос дээж цуглуулах Хятадын анхны хөтөлбөрийн хүрээнд гараг хоорондын "Тяньвэнь-2" автомат станцыг пүрэв гаргийн үүрээр хөөргөжээ. Энэхүү хөтөлбөр нь солирын үүсэл, хувьсал болон Нарны аймгийн үүслийн эхэн үеийг судлах зорилготой юм. 


“Тяньвэнь-2" зондыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас "Чанжэн-3B" зөөгч пуужингаар хөөргөжээ. 


Хөтөлбөрийн хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд дэлхийд ойр орших “2016HO3” солироос дээж цуглуулах, мөн Ангараг ба Бархасбадь гаргийн хооронд орших астероидын бүс дэх "311P" сүүл одыг судлах ажээ.



Связанные новости