Америкийн банкууд стейблкойн гаргахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-23 11:18:43

НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 23 /WSJ/. Америкийн томоохон банкууд долларын ханштай уялдуулсан цахим валют буюу стейблкойныг хамтран гаргахаар төлөвлөж байгаа тухай “The Wall Street Journal” сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. 

 

Одоогоор хэлэлцээ дөнгөж эхлэлийн шатандаа явагдаж байгаа бөгөөд “JPMorgan Chase”, “Bank of America”, “Citigroup”, “Wells Fargo” зэрэг банкууд оролцож байна. Стейблкойныг гаргаснаар уламжлалт банкны системээр хийдэг олон улсын шилжүүлэг зэрэг санхүүгийн гүйлгээг хамаагүй хурдан гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа ажээ. Америкийн банкууд өөрсдийн гэсэн стейблкойн гаргахгүйгээр хурдацтай хөгжиж буй криптовалютын зах зээл дээр өрсөлдөх чадвараа алдаж магадгүй гэж болгоомжилж байна. 


Эцсийн шийдвэрийг одоогоор гаргаагүй байгаа бөгөөд банкны үйлчлүүлэгчдийн сонирхол болон хууль эрх зүйн нөхцөл байдлаас шалтгаалах ажээ. 




Связанные новости