Хятадын дотоодын хэрэглээг дэмжих төлөвлөгөөг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /Xinhua/. Хятадын дотоодын хэрэглээг идэвхжүүлэх, хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрэлтийг тэнцвэржүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нийтэлжээ. Уг төлөвлөгөөг тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам бусад яамтай хамтран боловсруулсан байна.
Энэхүү төлөвлөгөөнд 2027 он гэхэд хэрэглээний барааны нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгох талаар тусгажээ. Тодруулбал, хэрэглээний салбарыг тус бүр нь 1 их наяд юанийн (141.2 тэрбум ам.доллар) хэмжээ бүхий гурван хэсэг, тус бүр нь 100 тэрбум юанийн хэмжээ бүхий 10 хэсэгт хуваасан байна.
Төлөвлөгөөний дагуу Хятадын эдийн засгийн өсөлтөд оруулах хэрэглээний салбарын хувь нэмэр 2030 он хүртэл тогтвортой нэмэгдэх ажээ.
Нийт 19 гол зорилт багтсан бөгөөд үүнд хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг иж бүрнээр нэвтрүүлэх, төсвийн болон санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн шинэ бараа бүтээгдэхүүнийг, тухайлбал "ногоон" салбарын бүтээгдэхүүнийг өргөжүүлэх зэргийг тусгасан байна.
Мөн уг төлөвлөгөөнд нярай болон хүүхдийн барааны төрөлжсөн сонголтыг өргөжүүлэх, мөн ахмад настанд тохиромжтой бүтээгдэхүүн гаргах зэргээр хүн амын янз бүрийн давхаргын хэрэгцээг хангахад онцгой анхаарчээ.
Ulaanbaatar