Хятадын 12 настай усанд сэлэгч Олимпын хагас шигшээд шалгарах амжилт үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 22 /CNN/. Хятадын усанд сэлэлтийн тамирчин, 12 настай Ю Зиди холимог сэлэлтийн 200 м-ийн зайд уралдаж онцгой амжилт гаргасан нь дуулиан тарьжээ.
Тодруулбал, Шэньжэн хотод ням гарагт болсон Хятад улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Ю Зиди 2 минут 10.63 секундийн
амжилт үзүүлснээр Олимпын хошой хүрэл медальт Ю Йитиний
дараа хоёрдугаар байрт орсон байна.
Ю Зидигийн амжилт нь Парисын Олимпын хагас шигшээд шалгарах үзүүлэлт бөгөөд хувийн дээд амжилтаас нь хоёр секунд орчмоор дутуу байна.
“12 настны тарьсан сенсацитай мэдээ! Ю Зиди
дөнгөж сая Хятадын аварга шалгаруулах тэмцээний
үеэр 200 м-ийн зайг 2:10.63 секундэд туулсан нь 12 настай хүүхдийн хувьд тогтоосон түүхэн дээд үзүүлэлт боллоо”
гэж Дэлхийн усанд сэлэлтийн холбоо X хуудсандаа
нийтэлсэн байна.
Ирэх 10 дугаар сард 13 нас хүрэх Ю Зиди Парисын Олимпод оролцох боломжоо алдсан хэдий ч долоодугаар сард Сингапурт болох усан спортын ДАШТ-д Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах боломжтой гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тэрбээр
200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд
үзүүлсэн гайхалтай амжилтаа
үргэлжлүүлж, 200 м-ийн
эрвээхэй сэлэлтийн хагас шигшээд хоёрдугаар байр эзэлснээр финалд шалгарсан байна.
Хятадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд
эхэлсэн бөгөөд 24-нд дуусах юм.