ОРХОН: "Эрч хүч-Эв нэгдэл” уриан дор уурхайчдын спортын их наадмыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-20 13:28:41

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Эрч хүч-Эв нэгдэл” уриан дор зохион байгуулах уурхайчдын спортын их наадам энэ сарын 22-ноос Эрдэнэт хотод эхэлнэ.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 40 багийн 1600 гаруй тамирчин ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ. Тэдний 100 гаруй нь Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тамирчид байна. 


Эрдэнэт үйлдвэрийн баг, тамирчдад спортын шинэ загварын хувцас, өмсгөл гардуулах үйл ажиллагаа өчигдөр “Оюу” танхимд боллоо. 


Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон тамирчдад эвийг эрхэмлэн, эрч хүчтэй, шударга өрсөлдөхийн чухлыг захиад, уурхайчдын спортын их наадмын дөрвөн удаагийн цомыг үүрд хадгалж буй бахдам амжилтаа бататгахыг ерөөж, амжилт хүсэв.  


Спортын их наадмыг энэ жил сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, шатар, дартс, ширээний теннис, и-спорт гэсэн долоон төрлөөр явуулах юм.



Связанные новости